“Эх Дэлхийн Цаг”-ийн энэ сарын 25-нд зохион байгуулна

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гаас уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь хүний ойлголтыг дээшлүүлж, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Эх Дэлхийн Цаг” хөтөлбөрийг 2007 оноос хойш хэрэгжүүлж, олон нийтийг нэгдэхийг уриалж байгаа билээ. Энэхүү хөтөлбөр нь нэг цагийн турш дэлхийн бүх хүмүүс нэгэн зэрэг гэрлээ унтраахыг уриалдаг бөгөөд хүн бүр хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад бага ч атугай хувь нэмэр оруулах боломжтой гэдгийг харуулж байгаа юм. “Эх дэлхийн цаг”-ийн гол зорилго нь гэрэл унтрааж, цахилгаан хэмнэхдээ бус, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хүний оролцоо чухал, хүн бүр хувь нэмрээ оруулбал эх дэлхийгээ аврах боломж бий гэдэгт олон нийтийн анхаарлыг хандуулахад оршдог. Тийм ч учраас жилээс жилд энэхүү арга хэмжээнд нэгдэгсэд хурдацтай өсөн нэмэгдэж, уур амьсгалын өөрчлөлтийг олон нийтэд ойлгуулж, үр дүнтэй алхам хийхэд уриалан дуудах томоохон арга хэмжээ болсоор байна.

Дэлхийн томоохон хотуудад гэр бүлээрээ, хамт олноороо, найз нөхдөөрөө нэгдэн “Эх дэлхийн цаг”-ийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Нийслэлийн Байгаль орчны газар, Дэлхийн Байгаль хамгаалах сан, Зориг сангийн Байгаль орчны залуу манлайлагч хөтөлбөрийн төгсөгчид, Ариг Банк, Залуу дугуйчин клуб хамтран  Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд гуравдугаар сарын 25-ны оройн 20:30-21:30 цагийн хооронд “Эх дэлхийн цаг”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг өртөмтгий Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын иргэдийг энэхүү хөдөлгөөнд нэгдэн орж гэрлээ унтраан уур, амьсгалын өөрчлөлтийг сааруулахыг уриалж байна.

Та бүхэн сошиал орчинд #EarthHourMongolia hashtag-ийг ашиглан бидэнтэй нэгдээрэй. Таны оролцоо хамгийн ЧУХАЛ бас хамгийн ҮНЭТЭЙ гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэлээ оруулах
Нэрээ орулна уу

*