Хөвсгөр бүсгүйчүүддээ зөвлөхөд…

Хөвсгөр эмэгтэйчүүдэд тулгардаг хамгийн гол асуудал бол хувцаслалт. Та туранхай харагдахын тулд хар бараан хувцас өмс гэж зөвлөхөөс илүү зүйлийг хэн ч хэлж чаддаггүй шүү дээ. Гэтэл байнга хар хувцас өмсөж явна гэдэг байж боломгүй зүйл. Тиймээс танд тус болох үүднээс мэргэжилтнүүдийн зөвлөгөөг хүргэе.

Хэрвээ та хар бараан хувцсыг байнга өмсөх боломжгүй бол цээжээ хэт ил гаргасан зүйлийг бүү өмс. Хөвсгөр эмэгтэйчүүд ихэнхдээ том хөхтэй учир цээжээ ил гаргах нь илүү тарган, махлаг болгож харагдуулдаг аж. Ихэвчлэн V хэлбэрийн захтай цамцыг сонго. Энэ нь цээжийг тань нарийн, урт харагдуулах болно. Цээжний дунд хэсэгт цамцны ханцуй төгссөн байж болохгүй. Учир нь тэдгээр хэсгүүд цээжний хэсэгт анхаарлыг төвлөрүүлж, таны хөвсгөр байдал нийтэд илүү тод харагдах болно.

Өмд сонгохдоо суудал өндөртэй өмднөөс татгалзах хэрэгтэй. Суудал өндөртэй өмд нь таны биеийг илүү богино харагдуулж, ташаа хэсэгт анхаарлыг татдаг. Костьюм, өмд, юбканууд энгийн байх тусмаа сайн. Гэхдээ хэт энгийн буюу дөрвөлжин харагдаж болохгүй. Материалын хувьд ноосон материалтай хувцас сонгохгүй байсан нь дээр.

Даашинз бол махлаг эмэгтэйчүүдийн хувьд сайн найз байж чадна. Ер нь ямар ч даашинз зохих боловч V хэлбэрийн захтай байвал илүү сайхан харагдана. Өвдөгнөөс бага зэрэг доогуур юбка таныг илүү туранхай гоолиг харагдуулна.

Та хөндлөн судалтай хувцас ер сонгож болохгүй.Энэ нь таныг илүү өргөн харагдуулна. Харин босоо судалтай хувцас таныг урт, нарийн харагдуулдаг аж.

Хэт өндөр, хэт намхан өсгийтэй гуталнаас зайлсхийж, дундаж өсгийтэй гутлыг сонго. Өндөр өсгий таныг илүү том, сүртэй болгож харагдуулдаг. Мөн хэт нарийн өсгий таныг болхи харагдуулна.

Мэдээж цайвар өнгийн хувцаснаас татгалзаарай. Ер нь хүн өөрийн биеийн гоолиг хэсгийг цайвар өнгөөр тодотгож, харин нууж далдалмаар байгаа хэсгээ хар бараан өнгөөр далдалдаг. Хэрвээ та харвин хэсгээрээ илүү их махтай бол хэт бие барьсан зүйл өмсөж болохгүй ба аль болох гэдсээ гаргахгүй байсан нь дээр. Мөн хөвсгөр хүмүүс хөлрөх нь их байдаг тул аль болох даавуун материалыг сонгоорой.

6 Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл:

Сэтгэгдэлээ оруулах
Нэрээ орулна уу

*