Алт тушаалт 46 хувиар өсчээ

Монголбанк нэгдүгээр сард 1,128 кг алт худалдан авчээ. Энэ нь өмнөх оны мөн үед 770 кг алт авч байснаас 358 кг-аар илүү буюу 46 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

2018 оны нэгдүгээр сарын байдлаар Лондонгийн үнэт металлын захын алтны ханш өндөр байгаагаас шалтгаалан нэг грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 103,531.75 төгрөг байв.

Цаашид Монголбанкны алт худалдан авах үнэ өндөр байгаагаас шалтгаалан Монголбанкинд тушааж байгаа алтны хэмжээ өсөх хандлагатай байна.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэлээ оруулах
Нэрээ орулна уу

*