Ч.Халиунаа: Агаарын бохирдлын эсрэг чадах юмаа хийе гээд хичээж явна

Хэт халуун уур амьсгал, утааны бохирдол ихтэй зарим оронд цэвэр агаар савлаж худалдаалдаг тухай мэдээллийн хэрэгслээс цөөнгүй уншиж, сонсч байлаа. Гэтэл үүнийг Монголд ч туршиж хэрэгжүүлээд эхэлчихжээ.Энэ талаар “Лайф эйр” компанийн үүсгэн байгуулагч, үйл ажиллагаа эрхэлсэн менежер Ч.Халиунаатай ярилцлаа.
-Цэвэр агаарыг савлах санаа анх яаж төрөв. Нэлээд нарийн технологи шаардсан ажил байх л даа. Эндээс ярилцлагаа эхлэх үү?
-Манай улсын төв суурин газрууд, ялангуяа нийслэлийн агаарын бохирдол дээд цэгтээ хүрээд удаж байна. Энэ хугацаанд нийт хүн ам, түүний дотор хүүхэд нялхсын эрүүл мэнд хэрхэн доройтож байгааг нүдээр харж, биеэр мэдэрсний хувьд үүнийг хийх санаа төрсөн юм. Улмаар Швейцарь, Канадын туршлагыг судалж, тэдний технологийг Монголдоо оруулж ирсэн.
-Технологийн гол зарчим нь юу юм бэ. Үйлдвэрлэлийн нууц уу?
-Ерөнхийдөө нийслэл, хот суурин газарт агаарын бохирдол их байгаа ч цас мөс, уул хад, ой модоор хүрээлэгдсэн байгалийн цэвэр агаар, орчинтой газар манайд зөндөө байна. Бид гурван ч газрыг сонгож, агаар орчны шинжилгээ хийлгэсний үндсэн дээр газраа сонгосон. Тэндээс цэвэр агаарыг тусгай технологиор соруулж авчраад үйлдвэрлэлийн аргаар жижиглэн савлаж, түүнийгээ шилмүүс болон гааны цэцгийн үнэрээр баяжуулан бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг олшруулж байна. Шилмүүс нь хамар, хоолойн өвчинд эерэг нөлөөтэй бол гааны цэцэг нь толгой тархи өвдөх, дотор муухайрах зэрэг шинж тэмдгийг илааршуулах үйлчилгээтэй байдаг.
-Бусад хүчилтөрөгчөөс ялгаатай, давуу тал нь юу байна вэ?
-Хүн байгалийн цэвэр агаараар амьсгалснаар 21 хувийн хүчилтөрөгчөө авч, бие эрхтэн систем нь зөв голдрилоор “ажилладаг”.Манай эдгээр бүтээгдэхүүн энэ шаардлагыг бүрэн хангаж байгааг мэргэжлийн хяналт болон эрүүл ахуйн бусад байгууллага шалгаж тогтоогоод гэрчилгээ, сертификатыг олгосон. Бүтээгдэхүүний сав /баллон/ гэхэд 130-9001 стандартыг хангаж байгаа юм. Түүнд савлаж байгаа цэвэр агаар ч гэсэн шаардлага, үзүүлэлтийг хангасныг Агаарын чанарын албанаас баталгаажуулсан.
-Танай үйлдвэрлэл явагдаад бүтээгдэхүүнээ худалдаанд гаргачихсан юм уу?
-Өнгөрсөн оны сүүлчээс худалдаанд гаргаж эхэлсэн. Нэг баллонд нь 7.0 шоо метр цэвэр агаар баггаж байгаа.
-Үнэ ханш нь хэд байх вэ?
 -Нэг баллоныг нь одоогоор 5900 төгрөгөөр худалдаалж байгаа. Цаашдаа эрэлт өсвөл үйлдвэрлэлээ өргөжүүлж, ингэснээр үнэ хямдрах боломжтой гэж тооцож байна. Мөн хэрэглэгч маань цэвэр агаарын баллоноо дахин цэнэглүүлж ашиглах боломжтой юм. Дахин цэнэглүүлэхэд 2500 төгрөг байх болно.
-Тэгэхээр хамаг өртөг нь энэ савандаа байгаа юм байна, тийм үү?
-Энэ нь маш нарийн технологи л доо. Ундааны үйлдвэрт хуруун шил шиг юм авчраад үлээлгээд томруулчихдагтай адилгүй. Тийм болохоор баллон нь үнэхээр өндөр үнэтэй байгаад байгаа юм.
-Хэрэглээний хувьд ямар хугацаанд ашиглах боломжтой юм бэ?
-Хүн нэг гүнзгий амьсгаа авахдаа хэдэн шоо метр агаараар амьсгалдаг нарийн тооцоо байдаг. Тэгвэл энэ баллон доторх цэвэр агаараар 160 удаа амьсгалах боломжтой.Үүнийг зөвхөн утааны бохирдолтой газарт амьдарч, ажиллаж байгаа хүмүүс төдийгүй хүчилтөрөгчийн дутагдалтай иргэд ч эмчийн заавраар хэрэглэж болохюм. Зарим тохиолдол дамьсгаа, цээж нь давчиддаг өвчтэй, өндөр настай хүмүүс ч хүчилтөрөгчийн дутагдпаа нөхөж болно.
-Үйлдвэрлэлийн хүчин чадал нь хэр байна. Эрэлт нэмэгдвэл нийлүүлэлт асуудалгүй юү?
-Одоогоор хагас автоматжуулсан тоног төхөөрөмжтэй ажиллаж, өдөртөө 1000 ширхгийг бэлэн болгож байна. Цаашдаа бүрэн автоматжуулах төлөвлөгөө бий. Бидний үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн нь хүний байгалиас авах цэвэр агаарыг зохих төвшинд өгч байгаагаараа онцлог юм. Эмнэлгийн зориулалтаар ашигладаг хүчилтөрөгч бол концентрац ихтэй, жирийн хэрэглээнээс өөр шүү дээ.Манай нийслэлийн агаарын бохирдпоос үүдэн иргэдийн хамар, хоолой, амьсгалын замын эрхтэн гэмтэж өвчлөхөөс гадна ургийн эндэгдэл гарч байгааг бид уншиж, сонсч, мэдэрч байна. Гэхдээ нарийн учир, хор холбогдлыгтөдий л анзаарч ойлгохгүй байх шиг санагддаг. Бидний амьсгалж байгаа утаа буюу хорт бодисын нийлэмжийн ширхэг маш нарийн. РМ2.5 гэхэд цусны нэг эсийн дөрөвний нэгтэй тэнцүү бол РМ10 гэж нэрлэдэг том ширхэгт тоосонцор нь хүний үсний нэг ширхгийн долооны нэгтэй адил гэж тайлбарладаг. Тэдгээр нь амьсгалын замаар дамжин уушгинд хүрч бөглөрөл үүсгэх, мөөгөнцөр тогтоох зэргээр агаарын урсгалыг хааж, авах ёстой хүчилтөрөгчийн хэмжээг багасгадаг байна. Үүнээс шалтгаалан бусад эд эрхтэн гэмтэх, үйл ажиллагаа нь доголдох, хүний дархлаа сулрах байдлаар илэрч, аливаа өвчний суурь болдог байх юм. РМ2.5 нь зүрхний гүнд шууд очих цусны бөөмд хүчтэй нөлөөлөх хоруу чанар ихтэй. Тийм нарийн ширхэгтэй учраас. Үүнээс урьдчилан сэргийлэх хамгийн энгийн арга, нэг шийдэл нь энэ юм байна гэж бид харж байгаа. Тэгээд ч агаарын бохирдлын эсрэг чадах юмаа л хийе гэж бодсон юм.
-Сайхан үүсгэл санаачилгаар сайн зүйл хийж байгаа юм байна.Гэтэл манай иргэд төдийгүй удирдлагын хүмүүс хавар болж, утаа багасахаар дахиад өвөл ирэхгүй юм шиг л мартаж орхидог. Энэ үед та бүхний бүтээгдэхүүний эрэлт бүр байхгүй болох юм биш үү. Ийм эрсдэлийг тооцсон уу?
-Тэгэлгүй яахав. Хэдийгээр улирлын чанартайгаар утаа багасах боловч зуны халуун залгана. Дээрээс нь цемент, ган хайлуулах ч юм уу барилгын заслын ажилчид гээд үргэлж хүнд, хортой нөхцөлд ажилладаг хүмүүс байдаг. Үсчин, гоо сайханч, үйлдвэрийн ажилчид ч бидний зорилтот бүлгийнхэн байхыг үгүйсгэхгүй. Хөдөлмөрийн аюулгуй ажиллагааны талаасаа ч бодсон сүү, тараг заримдаа коктейл өгч байхын оронд цэвэр агаар олгодог болбол илүү ач тустай гэж бодоод байгаа юм.
-Сайн санааны үзүүрт тос гэдэг дээ. Та бүхний энэ шинэ соргог ажилд амжилт хүсье.
Д.Мөнх

Сэтгэгдэл:

Сэтгэгдэлээ оруулах
Нэрээ орулна уу

*