Уулчин Өсөхбаяр дөрвөн нөхдийн хамт Аконкагуагийн оргилд хөл тавьжээ

Монгол Улсын гавьяат тамирчин Г.Өсөхбаяр тэргүүтэй таван уулчин Өмнөд Америкийн хамгийн өндөр уул Аконкагуагийн оргилд хөл тавьжээ.
Тэд далайн түвшнээс 6962 метр өндөрт орших эл оргилд 2018 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр мөрөө гаргажээ. Эверестийн оргилд хэдэнтээ гарсан туршлагатай уулчин Г.Өсөхбаярын хувьд Аконкагуа оргилд жилийн өмнө буюу 2017 оны хоёрдугаар сарын 10-нд авирч байсан юм.
Энэ удаагийн авиралт нь өнгөрсөн жилийн адил К2 ууланд /8611 метр/ авирах бэлтгэл болж байгаа гэдгийг гавьяат онцолж байна. Тэрбээр өнгөрсөн зун “Алуурчин уул” хэмээгддэг К2-т авирахаар зорьж очоод цаг агаарын байдал болон хөтөчийн асуудлаас шалтгаалж 6450 метрт хүрсэн хэдий ч авиралтаа зогсоосон юм.
Д.Өлзий

Сэтгэгдэл:

Сэтгэгдэлээ оруулах
Нэрээ орулна уу

*