Улаанбаатар хотын амьжиргааны доод түвшинг 198 600 төгрөг болгов

Үндэсний Статистикийн хорооноос  хүн амын амьжиргааны доод түвшинг  шинэчлэн тогтоосон байна.
Хүн амын амьжиргааны доод түвшинг хөдөлмөрийн хөлс, нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж, халамжийн хэмжээг тогтоох, төрөөс иргэдэд эд, мөнгөний туслалцаа үзүүлэхэд жишиг үзүүлэлт болгодог.
Тэгвэл Улаанбаатар хотын амьжиргааны доод түвшин 198 600 төгрөг болгосноор  13300 төгрөг буюу 7.2 хувиар өслөө. Баруун бүсийнх 11500 төгрөг буюу 6.9 хувь, Төвийн бүсэд 9400 төгрөг буюу 5.7 хувь, Хангайн бүсэд 9100 төгрөг буюу 5.2 хувь, Зүүн бүсэд 8300 төгрөг буюу 5.0 хувиар тус тус нэмжээ.
Б.Заяа

Сэтгэгдэл:

Сэтгэгдэлээ оруулах
Нэрээ орулна уу

*