Улсын харцага Б.Бат-Өлзий чансаагаараа тэргүүлжээ

Цагаан сарын баярт зориулсан цуврал барилдаан энэ сарын 11-нд эхэлнэ. Барилдаанаасаа хамаарч тасалбар 1000-30000 төгрөгийн үнэтэй байгаа аж. Тодруулбал, аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан энэ сарын 11-ний 14:00 цагт болно. Сумын заан цолтнууд энэ сарын 12-нд барилдах бол аймгийн начин цолтой бөхийн барилдаан дараагийн өдөр  нь болох хуваарь гарчээ. Түүнчлэн өсвөр, нийтийн бөхийн барилдаан энэ сарын 14-ний 12:00 цагт эхэлнэ. Харин улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан энэ сарын 15-ны 14:00 цагт эхлэх юм байна. Сонирхуулахад, энэ жил улсын харцага Б.Бат-Өлзий чансаагаараа тэргүүлж байгаа ажээ.
М.Алтанзул

Сэтгэгдэл:

Сэтгэгдэлээ оруулах
Нэрээ орулна уу

*