Тахтийн цом: Э.Бэхбаяр, Т.Тулга нар алтан медалийн төлөө барилдана

Ираны Табриз хотноо чөлөөт бөхийн “Тахтийн цом” тэмцээн өчигдөр эхэллээ. Тэмцээний эхний өдөр урьдчилсан болон хагас шигшээ барилдаан болж, ираны дэвжээнд зодоглож буй манай дөрвөн бөх тун амжилттай барилдав.

57 кг-ын жинд гавьяат тамирчин Э.Бэхбаяр, 65 кг-д ОУХМ Т.Тулга нар алтан медалийн төлөө барилдахаар боллоо. Э.Бэхбаяр гавьяат Армений Михран Жабурян, Ираны Хамид Халилиг, Т.Тулга Украины Василий Шуптар, Болгарын Филипп Новачков, Гүржийн Шота Партенадзег тус тус ялснаар өнөөдөр эзэн орны бөхчүүдтэй аваргын төлөө хүч үзнэ.
Түүнчлэн 92 кг-д ОУХМ Ө.Батзул Гүржийн Луза Церцвадзе, эзэн орны Амир Арсалан Татариг ялсан ч хагас шигшээд Ираны Араш Мохебид ялагдснаар хүрэл медалийн төлөө хүч үзэхээр боллоо.

125 кг-д спортын мастер М.Лхагвагэрэл Туркийн Октай Гунгорыг оноогоор цэвэр ялсан ч шөвгийн наймд эзэн орны Жафар Натерид ялагдсан. Түүний өрсөлдөгч нь шигшээд шалгарснаар дагаж барилдахаар болов.

Дагах болон медалийн төлөөх барилдаан өнөөдөр монголын цагаар 16:00 цагт эхлэнэ.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэлээ оруулах
Нэрээ орулна уу

*