Нийслэлээс үзүүлж буй төрийн үйлчилгээнд шинэ технологи нэвтрүүлж, чанар хүртээмжийг сайжруулна

Нийслэлийн Засаг даргын захирамжаар Төрөөс мэдээллийн технологийн талаар баримтлах бодлого болон нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулан “Нийслэлээс үзүүлж байгаа төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд төрийн үйлчилгээг цахим хэлбэрт үе шаттайгаар шилжүүлж, үйлчилгээний шат дамжлагыг багасгах, хороодоос үзүүлэх төрийн үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын хооронд мэдээлэл солилцох шинэ технологи бүхий цогц системийг нэвтрүүлэх ажлыг хариуцан зохион байгуулах” үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан.

Ажлын хэсгийн анхны хуралд НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, НМТГ-ын дарга О.Чинзориг, Харилцаа холбоо Мэдээллийн технологийн газрын Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Б.Билэгдэмбэрэл болон ажлын хэсгийн гишүүд, холбогдох мэргэжилтнүүд оролцлоо.

Ажлын хэсгийн дэд ахлагч НМТГ-ын дарга О.Чинзориг хэлэхдээ: “Орчин үеийн хурдацтай өсөн нэмэгдэж байгаа цахим мэдээллийн хэрэгцээг хангах, мэдээллийг хурдан шуурхай солилцох, боловсруулахад нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад мэдээллийн технологийн цогц шийдлийг оновчтой ашиглах асуудал тулгарч байна. Өнгөрсөн жилүүдэд Нийслэлээс төрийн үйлчилгээний чанар стандартыг сайжруулахад технологийн шийдлүүдийг хэрэглэж ирсэн. Нийслэлийн байгууллагуудын мэдээллийн солилцоо нь ихэнх нь цаасан суурьтай, ННЗБ-уудын үйлчилгээнийн чиг үүргийн систем, түүний стандарт байхгүйгээс бид үйлчлгээний шат дарааллыг багсагах төрийн үйлчилгээг цахимжуулахад хүндрэл үүсээд байна.

Иймд мэдээллийг цахим хэлбэрээр солилцох технологийн суурь бүтцийг оновчтой зөв тодорхойлон нэвтрүүлж байж бид төрийн үйлчилгээг шат дараатай цахим хэлбэрт шилжүүлэн хүртээмжийг сайжруулах  боломж бүрдэх юм. Ажлын хэсэг нь нийслэлийн ирээдүйн цахим засаглалын суурийг зөв тавих чухал үүрэгтэй” гэсэн бол Ажлын хэсгийн зөвлөх ХХМТГ-ын Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Б.Билэгдэмбэрэл: “Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого (цахим засаглал)”-ын талаар танилцуулга хийв.

Хурлаар нийслэлийн нутгийн захиргааны сонгогдсон таван байгууллагын 55 үйлчилгээг цахимжуулж, нийтийн хэрэглээнд нэвтрүүлэх үндсэн үүрэг бүхий Дэд ажлын хэсгүүдийг байгуулах асуудлыг хэлэлцэн холбогдох байгууллагуудад чиглэл өглөө гэж нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэлээ оруулах
Нэрээ орулна уу

*