Өвөрхангай аймгийн төвд шүлхий гарч, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ

Өвөрхангай аймгийн төв Арвайхээр суманд малын гоц халдварт шүлхий өвчин илэрч, шинжилгээгээр батлагдсан байна. Үүнтэй холбогдуулан тус аймгийн Засаг даргын захирамжаар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжжээ.

Энэ хүрээнд:

1. Сургуулийн сурагчдын ээлжийн амралтыг 2018.03.12-ноос эхлүүлэх хүсэлтийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад хүргүүлжээ.
2. Цэцэрлэгийн үйл ажиллагаа хэвийн явагдана.
3. Хүнс барааны захын ажлыг тодорхой хугацаагаар хориглосон.
4. Арвайхээр суманд үйл ажиллагаа явуулж буй хүнсний дэлгүүр,нийтийн хоолны газрууд 09.00-20.00 цагийн хооронд ажиллана.
5. Архи согтууруулах ундааг худалдан борлуулахыг хориглосон шийдвэрүүдийг гаргасан байна.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэлээ оруулах
Нэрээ орулна уу

*