Монголын уулчид Аконкагуагийн оргилд гарчээ

Монгол Улсын гавьяат тамирчин Г.Өсөхбаяраар ахлуулсан Н.Батсайхан, Д.Сэргэлэн, Б.Онон, Л.Бүрэнтөгс нарын уулчин Андын нурууны ноён оргил Аконкагуад амжилттай авирчээ. Аконкагуа оргил далайн түвшнээс дээш 6962 метр өндөр аж. Эверестийн оргилд хэдэнтээ гарсан туршлагатай уулчин Г.Өсөхбаяр Аконкагуа оргилд 2017 онд авиралт хийж байв. Энэ удаагийн авиралтыг К2 оргилд авирах бэлтгэл хэмээн Монгол Улсын гавьяат тамирчин Г.Өсөхбаяр онцоллоо. Тэрбээр өнгөрсөн жил К2 оргилд авиралт хийсэн ч цаг агаарын тааламжгүй нөхцөлөөс шалтгаалж 6450 метрт хүрээд буусан байна. К2 нь далайн түвшнээс дээш 8611 метр өндөр ба Эверестийн дараа ордог оргил юм.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэлээ оруулах
Нэрээ орулна уу

*