Н.Төгсцогт 10 д тулаанаа ирэх сард хийхээр болжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимп, ДАШТ-ий мөнгөн медальт  Н.Төгсцогт  мэргэжлийн боксын ринг дээрх 10 дахь тулаанаа ирэх дөрөвдүгээр сард хийнэ.

Энэ удаа Кубын боксчинтой тулалдахаар болсноо өөрийн фэйсбүүк хуудсандаа бичжээ. Н.Төгсцогтын хувьд мэргэжлийн боксын рингэнд есөн тулаан хийж, наймд нь КО буюу өрсөлдөгчөө нокаутаар ялсан байна. Тэрбээр хамгийн сүүлд буюу өнгөрсөн оны 11 дүгээр сард Филиппиний боксчин Хармонито Дела Торрегийг оноогоор ялж, ес дэх ялалтаа байгуулсан юм.

Д.Өлзий

Сэтгэгдэл:

Сэтгэгдэлээ оруулах
Нэрээ орулна уу

*