Фото мэдээ: Хэн ч, хэзээ ч, хаана ч бэлэн

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, “Нүүлгэн шилжүүлэх журам”, Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор батлагдсан “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийн хүрээнд өнөөдөр Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 87 дугаар дунд сургууль дээр “Хэн ч, Хэзээ ч, Хаана ч бэлэн” гамшгаас хамгаалах буухиа тэмцээний үзүүлэх сургуулийг зохион байгууллаа.

ОБЕГ, НОБГ, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Жайка олон улсын байгууллагын “Монгол Улсын газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх” төсөл хамтран зохион байгуулсан тус сургуулийн үеэр оролцогчдыг гамшгийн үеийн зарлан мэдээлэх дохиогоор ажиллуулсан.

Сургуулилтад 87 дугаар сургуулийн 55 багш, ажилтан, нэгдүгээр ээлжийн 1250 сурагчид оролцож, аюулгүй зай талбайд нүүн шилжих дадлага хийлээ.

Түүнчлэн өсвөрийн аврагч сурагчид жагсаалын хувиргалт үзүүлэх тоглолтыг үзүүлж, Асуулт хариулт, Утаанаас дүрвэх, Гал унтраах, Хамтын хүч гэсэн дөрвөн  хэсэгтэй үзүүлэх сургалтыг зохион байгууллаа.

    

2 Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл:

Сэтгэгдэлээ оруулах
Нэрээ орулна уу

*