“Утаагүй, түгжрэлгүй Улаанбаатар” салбар хуралдаан болов

Монголын эдийн засгийн чуулганы “Утаагүй, түгжрэлгүй Улаанбаатар” салбар хуралдаан Төрийн ордны Их эзэн Чингис хааны танхимд өнөөдөр боллоо. Салбар хуралдаанаар “Барилга, хот байгуулалтын салбарын бодлого”, “Утаагүй, түгжрэлгүй Улаанбаатар”, “Нийслэлийн агаар, орчны бохирдлыг бууруулах хүрээнд эрчим хүчний салбарт хэрэгжүүлэх арга хэмжээ”, “Агаарын бохирдлыг бууруулах шийдэл” зэрэг үндсэн илтгэл тавигдлаа.

Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү “Утаагүй, түгжрэлгүй Улаанбаатар” сэдвээр илтгэл тавьсан. Илтгэлээр агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг танилцуулав.

Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга “Нийслэлийн агаар, орчны бохирдлыг бууруулах хүрээнд эрчим хүчний салбарт хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдвээр илтгэл тавьсан. “Байгалийн хий, хийн хөгжлийн хөтөлбөр” боловсруулж, батлуулан хэрэгжилтийг хангах, метан хийн хангамжийн үндсэн болон дэд сүлжээ, дэд бүтэц, инженерийн байгууламж барих, хий олборлох үйлдвэр байгуулах, шатах хийн шаардагдах нөөцийн судалгааны ажлыг эхлүүлэх тухай тус илтгэлд дугдагдсан.

Уул уурхайн, хүнд үйлдвэрийн яамны Түлшний  бодлогын газрын мэргэжилтэн Д.Даваабаяр “Агаарын бохирдлыг бууруулах шийдэл” сэдвээр илтгэл тавьсан. Тэрбээр метан хийг ашиглах боломжит нөөцийг тогтоох судалгааг эрчимжүүлэх, нүүрснээс нийлэг байгалийн хий үйлдвэрлэх үйлдвэрийн төслийг хэрэгжүүлэх, Улаанбаатар хотод болон томоохон суурин газруудад хэрэглэх шатахууны чанарыг Евро 5 стандартад нийцүүлэх шаардагыг тавьж хэрэгжүүлэх талаар танилцуулсан юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэлээ оруулах
Нэрээ орулна уу

*