Хөрөнгийн биржид бүртгэлтэй 133 компани хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийжээ

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компани  хувьцаа эзэмшигчдийн хурлыг санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор буюу дөрөвдүгээр сарын 30-наас өмнө зарлан хуралдуулахыг компанийн тухай хуульд заасан  байдаг.
Тэгвэл Хөрөнгийн Биржид  218 компани бүртгэлтэй байгаагаас дээрх хугацаанд 133 хувьцаат компани буюу 61 хувь хувь нь хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийсэн байна.
Компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар 2017 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн дүгнэлтийг батлах, 2018 оны бизнесийн үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулах, ногдол ашгийн талаар мэдээлэл өгөх, компанийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, ТУЗ-ийн гишүүдийг сонгох зэрэг асуудлыг хэлэлцэн баталдаг.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэлээ оруулах
Нэрээ орулна уу

*