НӨАТ-ын системийг зохиосон залууст эрүү үүсгэжээ

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Иргэд дэлгүүрээс худалдаж авсан барааныхаа татварын буцаан олголтыг авч, аж ахуй нэгжийн орлогыг бүртгэх боломжтой болсон нь зах зээлийг мэдрэх маш том мэдрэмжийг өгч байгаа талаар эдийн засагчид хэлдэг. Тэгвэл НӨАТ-ын баримтын системийг зохиоход оролцсон таван залууд эрүүгийн хэрэг үүсгэсэн талаар Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважав мэдэгдлээ.

Тодруулбал, Эрүүл мэндийн яамны урилгаар залуус очиж ажиллаад, НӨАТ-ын систем дээр суурилж хөнгөлөлттэй эмийг олгох систем хийж өгсөн байна. Гэтэл НӨАТ-ын улсын үйлдвэрийн системийг өөр газар өглөө гэдэг үндэслэлээр таван залууд эрүү үүсгээд байгаа аж.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэлээ оруулах
Нэрээ орулна уу

*