ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЖ БАЙНА

Жил бүрийн тавдугаар сарын 2 дахь долоо хоногт “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг. Манай улсад энэ жил тавдугаар сарын 7-11-ний хооронп “Эх оронч үзэл татвар төлөхөөс эхэлнэ” уриатайгаар зохион  байгуулагдаж байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нийслэлийн хэмжээнд “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг зохион байгуулахад нийслэлийн Татварын газарт бүхий л талаар туслалцаа үзүүлэн дэмжиж, хамтран ажилласаар ирсэн. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч энэхүү өдөрлөгийн хүрээнд өнгөрсөн жилийн бүтээн байгуулалт болон 2018 онд хийгдэх бүтээн байгуулалтаа танилцуулж, нийслэлийн төсвийн орлогыг бүрдүүлж буй татвар төлөгчиддөө, нийслэлийнхээ нийт иргэддээ талархал илэрхийллээ. Мөн Монголын татварын албанаас анх удаа Монгол Улсын төсвийг бүрдүүлж буй нийт татвар төлөгчиддөө талархал илэрхийлж, хүн бүрт цахим хэлбэрээр Талархал илгээж байна. Энэхүү талархлыг татвараа төлсөн бүх иргэн, ААН, байгууллагууд www.e-tax.mn, www.ebarimt.mn цахим хуудсуудаар шалгах боломжтой бөгөөд өөрсдийн талархлыг цахим сүлжээгээр олон нийтэд түгээх боломжтой юм гэж нийслэлийн Татварын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэлээ оруулах
Нэрээ орулна уу

*