Хаан банк хууль зөрчиж байсан нь тогтоогджээ

ШӨХТГ нь өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Тус хэвлэлийн хурлаар ШӨХТГ-аас чиг үүргийн хүрээнд хэрэгжүүлж буй ажлууд, иргэд, хэрэглэгчид, аж ахуй нэгжийн гомдол, мэдээллийн дагуу зохион байгуулсан хяналт, шалгалтууд болон Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан орон даяар зохион байгуулж буй “Хүүхэд –Хэрэглэгч” аяны үйл ажиллагаа, явцын талаар хүрэлцэн ирсэн сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Онцолбол ШӨХТГ-аас зохион байгуулсан “Зах зээлийн өрсөлдөөнийг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийн хэлэлцүүлэг, “Иргэд хэрэглэгчдээ сонсох уулзалт”, “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтэд зөвлөн туслах ажлууд болон “ХААН” банк, Шатахуун түгээх станцууд, нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хүнсний зах, худалдааны төв, дэлгүүрүүд, хууль бус зар сурталчилгаанд хийсэн хяналт, шалгалтын үр дүнгээс танилцууллаа.

Түүнчлэн хяналт, шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлаа арилгалгүй иргэд, хэрэглэгчдийг хохироож буй аж ахуй нэгж, компаниудад ШӨХТГ-аас хуулийн дагуу хариуцлага авах болохоо мэдэгдлээ.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэлээ оруулах
Нэрээ орулна уу

*