16604 хүүхэд мэндэлжээ

2018 оны эхний 5 сард нийслэлд 16457 эх амаржиж, 16604 хүүхэд мэндэлжээ. Үүнээс 8535 нь эрэгтэй хүүхэд, 8069 нь эмэгтэй байна. Шинэ төрсөн нийт хүүхдийн 239 нь 2 ихэр, 7 нь 3 ихэр бүртгэгджээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас өгсөн захиргааны статистик мэдээгээр дүүргүүдийн хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст бүртгэлтэй, ажил идэвхтэй хайж байгаа ажилгүй иргэдийн тоо нийслэл хотод 2018 оны 5 дугаар сарын эцэст 8270 болж, өмнөх оны мөн үеэс 20 хүнээр (0.2%) буурчээ. Нийт ажилгүйчүүдийн 4364 (52.8%) нь эмэгтэйчүүд байна гэж нийслэлийн Статистикийн газраас мэдээллээ.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэлээ оруулах
Нэрээ орулна уу

*