"Хоггүй шинэлцгээе" аян үргэлжилж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханы үүрэг болгосны дагуу нийслэлийн хэмжээнд хог хаягдлын цэвэрлэгээ үйлчилгээ, цуглуулалт, тээвэрлэлийг эрчимжүүлэх зорилгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн шийдвэрээр "Хоггүй шинэлцгээе" аяныг зохион байгуулахаар болсон. Нийслэлийн Мэргэжлийн хяналт газар, 9 дүүргийн Засаг дарга, асуудал хариуцсан Орлогч дарга, дүүргүүдийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ, Хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудын удирдлагуудад холбогдох үүрэг чиглэл өгч, аяны хүрээнд дараах ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулж байна. Үүнд:

✍️Дүүргүүдийн Засаг дарга нар өөрсдийн нутаг дэвсгэр дээрээ одоо үүсээд байгаа хог хаягдал, ачилт хийгдэхгүй удсан хог хаягдлыг 01 сарын 25-наас өмнө тээвэрлэх ажлыг зохион байгуулах.

✍️Төвийн бүсийн аж ахуйн нэгж, байгууллагууд болон орон сууцны хорооллын хог хаягдлыг оройн 20:00 цагаас өглөөний 05:00 цагийн хооронд тээвэрлэх

✍️Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд 2020 оны 01-р сарын 24-ний өдрөөс 02-р сарын 20-ны өдрийн хооронд нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, гуу жалганд үүссэн хог хаягдлыг цэвэрлэх, айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудын эзэмшил хашаа, талбайд хуримтлагдсан хог хаягдлыг ачиж тээвэрлэх, гэрлийн шонг угаах, шон дээр наасан зарлал, наалтыг хуулах нийтийн эзэмшлийн эд хогшил, хөшөө дурсгал, хогийн сав, сандал, хайс хашлагыг угааж цэвэрлэх, байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хаягийн байгууламжуудыг угаах, өнгийг сэргээх зэрэг чиглэлээр аж ахуйн нэгж, байгууллагуудыг цэвэрлэгээний үйл ажиллагаанд идэвхжүүлэн оролцуулах, хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудын хог тээвэрлэлтийг сайжруулах ажлуудыг хийх эхэллээ.

Дүүрэг, хороодын Засаг дарга нар өөрсдийн нутаг дэвсгэр дээрээ одоо үүсээд байгаа хог хаягдал, ачилт хийгдэхгүй удсан хог хаягдлыг ачиж тээвэрлэх ажил гурав дахь өдрөө үргэлжилж байна. Дүүрэг, хороодын мэдээллийг та бүхэн доорх зургаас  үзнэ үү.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Бусад мэдээ
post-image
Нийслэл

"Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөө"-ний төсөлд нийт 418 арга хэмжээ тусгажээ

Нийслэлийн ИТХ-ын зөвлөл өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөөг хэлэлцсэн юм. Төслийг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн танилцууллаа. Төлөвлөгөөг боловсруулахдаа нийслэлийн нутгийн...
post-image
Нийслэл

Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд орон нутгийн засаг захиргааны үүрэг өндөр

Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд орон нутгийн засаг захиргааны үүрэг оролцооны талаарх сургалтыг Евроазийн бүс нутгийн "Нэгдсэн хотууд болон орон нутгийн удирдлага” байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Сагитов Расих Кадимович...
post-image
Нийслэл

Бангкок хотын ИТХ-ын дэд даргыг хүлээн авч уулзлаа

Тайландын Хаант Улсын Бангкок хотын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэд дарга Чаяда Випаттипумипрат тэргүүтэй төлөөлөгчдийг Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан "Хотуудын хурлын...
post-image
Нийслэл

Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Улсын Их Хурлын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын дарга С.Одонтуяа болон...
post-image
Нийслэл

ХАРЬ ОРОНД ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭЛЭЭ

"Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд харь улсад хэлмэгдсэн 249 Монгол иргэний дурсгалыг хүндэтгэж, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх гэрэлт хөшөөнд цэцэг өргөлөө.   Цагаатгах ажлыг удирдан зохион...
post-image
Нийслэл

Ж.Батбаясгалан: Дэлхийн аваргын цомыг өргөсөн алдарт тамирчин ирсэн нь Монгол хүүхдүүдийн "мөрөөдлийн гал"-ыг бадраалаа

Италийн алдарт хөлбөмбөгчин, дэлхийн аварга Жанлука Замброта тэргүүтэй тус улсын хөлбөмбөгийн холбооны багш, дасгалжуулагчид Монголд иржээ. Өнөөдөр Монголын 8-14 насны 120 хүүхдэд зориулсан "Itallian soccer camp" зуны сургалт эхэллээ....
Цааш нь...