Нийтийн тээврийн алслагдсан 14 чиглэлийн автобус 06:35 цагт явна

bus0310Нийслэлийн Засаг даргын “Улаанбаатарт ажил эхлэх цагийг өөрчлөх тухай” А/105 дугаар захирамжийн дагуу нийслэлд үйл ажиллагаа явуулдаг их дээд сургуулийн хичээллэх цагийг 07:40 , цэцэрлэг 08:00, төрийн бүх байгууллагууд 08:30 цаг болгосон. Цагийн хуваарийн дээрх өөрчлөлтийг ирэх даваа гарагаас мөрдөж эхлэхтэй холбогдуулан Нийслэлийн Тээврийн газраас нийтийн тээврийн үйлчилгээний алсагдсан 14 чиглэлийн өглөөний эх авалтын цагийг урагшлуулж, өөрчлөлт оруулжээ. Мөн шаардлагатай тохиолдолд иргэдийн зорчих эрэлтийг үндэслэн холбогдох судалгаа, тооцооллыг хийж зарим чиглэлүүдийн эх авалтын цагийг өөрчлөх боломжтой гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

Өөрчлөлт оруулсан чиглэлүүд:

Маршрут Өөрчлөгдсөн эх авалтынцаг
1 М:3 “ТЭЦ 3  – Алтайхотхон – СБД-ийн 20-р хороо” 6:35
2 М:11 “Нисэх – Чингис хаан ОУ нисэх буудал – Ард кино театр” 6:40
3 М:22 “Нисэх – Сонсголон–Тэнгис кино театр–Ард кино театр” 6:40
4 M:25б “Баянхошуу–Алтайхотхон – ТЭЦ 3” 6:40
5 М:14 “Улиастай – МИУС – Ард кино театр” 6:35
6 М:14б “Улиастай–Үндэсний цэцэрлэгт хүрээлэн – ТЭЦ3” 6:40
7 М:20 “Сэлбэ амралт – МУБИС – Вокзал” 6:35
8 М:26  “Улаан чулуут- Их наран – МУБИС” 6:35
9 М:17а “Тагнай трейд ШТС- Орбит-Ард кино театр” 6:35
10 M:17Б “Tахилт – 40 мянгат – Tэнгис кино театр” 6:35
11 М:12 “Ганхийц -ХМК – Зайсан” 6:35
12 М:57 “Гачуурт-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн-Зайсан” 6:30
13 М:55 “Зайсан-Баянмонгол хороолол-Хархорин зах” 6:55
14 М:54 “Нарангийн гол – ТЭЦ 3- Дүнжингарав худалдааны төв” 6:35

Сэтгэгдэл:

Сэтгэгдэлээ оруулах
Нэрээ орулна уу

*