Хавдар судлалын үндэсний төв эмнэлгийн автомашины орц гарцыг нэмэгдүүлэхээр боллоо

Хавдар судлалын үндэсний төвд яаралтай эмнэлгийн тусламжийн тээврийн хэрэгсэл нэвтрэхэд хүндрэлтэй байгаа учраас орц гарцыг нэмэгдүүлэх асуудлаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай, Хот байгуулалт хөгжлийн газрын дарга Б.Ууганбаяр, Авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра нар өнөөдөр газар дээр нь очиж ажиллалаа.

Сүүлийн жилүүдэд хүн амын дунд хорт хавдраар өвчлөгсдийн тоо эрс өссөөр байгаа бөгөөд манай улсын хувьд жилдээ 6000 орчим иргэн  оношилогдож, 4000 гаруй иргэн нас барж байгаа тоон үзүүлэлт гарчээ. Улсын хэмжээнд төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчигээ үзүүлдэг Хавдар судлалын үндэсний төв нь өнөөгийн байдлаар өдөрт 1000 гаруй иргэн үйлчилүүлдэг бөгөөд эмнэлгээр үйлчлүүлэхэд ганцхан орц гарцтайн улмаас эмнэлгийн яаралтай тусламжийн тээврийн хэрэгслүүд нэвтрэхэд хүндрэлтэй, замын түгжрэлд орж цаг хугацаа алддаг талаар тус эмнэлгийн ерөнхий захирал, АУ-ны доктор, дэд профессор Н.Эрдэнэхүү тайлбарлалаа.

Тэрбээр хэлэхдээ "Хавдар судлалын үндэсний төв өндөр хүчин чадал бүхий цөмийн цацраг изотопын үүсгүүртэй туяа эмчилгээний аппаратуудыг ашигладаг. Улсын онцгой обьектын хувьд цацрагийн, гал түймрийн болон бусад гамшиг тохиолдох үед орц гарцаас шалтгаалаад өндөр эрсдэл учирч болзошгүй байна. Автобусны буудалтай хэсэгт ганцхан орц гарц бий учраас иргэд түгжрэлд орж эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээг авч чадахгүй байна. Тиймээс манай эмнэлгийн үе үеийн удирдлагууд орц гарцыг нэмэгдүүлэх судалгааг 2017 оноос гаргаж, эрх бүхий байгууллагуудад хандсан боловч өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй. Иймд бидний хүсэлтийг хүлээн авч яаралтай шийдвэрлэх өгөхийг хичээнгүйлэн хүсч байна" хэмээгээд хотын Захирагч С.Амарсайханд Хавдар судлалын үндэсний төвийн орц гарцыг нэмэгдүүлж өгөхийг хүссэн албан бичгийг гардуулав.

Хавдар судлалын үндэсний төвийн баруун талд орц гарц гаргах боломжтой боловч ойр хавийн оршин суугчид эсэргүүцдэг талаар нийслэлийн Автозамын хөгжлийн газрын дарга Б.Индра тайлбарлав. Хотын Захирагч С.Амарсайхан иргэдийн аюулгүй байдал цаашлаад олон хүний амь настай холбоотой эмнэлгийн орц гарцыг нэмэгдүүлэх асуудлыг иргэн, аж ахуйн нэгжүүдтэйгээ ойлголцоод яаралтай дөрвөн хэсэгт орц гарц нээх хэрэгтэй гэлээ.

Тэрбээр эмнэлгийн удирдлагууд болон бусад холбогдох албаныхантай эмнэлгийн орц гарцыг нэмэгдүүлж болохуйц байршлуудыг газар дээр нь очиж үзэж танилцаад, эмнэлгийн баруун талд буй оршин суугчдын байр болон эмнэлгийн ажилчдын орон сууц хоорондох замыг чөлөөлж орц гарц нээх үүргийг нийслэлийн Газар зохион байгуулалтын алба болон Автозамын хөгжлийн газарт өглөө.

Мөн эмнэлгийн баруун хойд талд байрлах хоёр хэсэгт аж ахуйн нэгжүүдтэй тохиролцож эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн автомашин орж гарах орц гарцыг нээх үүргийг холбогдох албаныханд үүрэг болголоо. Хавдар судлалын үндэсний төвийн зүүн хэсэгт зөвшөөрөлгүй сэндвич барилга барьсан аж ахуйн нэгжийг 72 цагийн дотор газраа чөлөөлж, орц гарц нээх асуудлыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албыг хариуцан шийдвэрлэхийг үүрэг болгосон юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан ийнхүү Хавдар судлалын үндэсний төвийн 4 байршилд орц гарцыг нэмэгдүүлэх ажлыг яаралтай шийдвэрлэх үүргийг холбогдох албаныханд өгөөд, шийдвэрлэсэн эсэх асуудлаар дахин мэдээллэхийг эмнэлгийн удирдлагуудад сануулсан юм.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Бусад мэдээ
post-image
Нийслэл

"Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөө"-ний төсөлд нийт 418 арга хэмжээ тусгажээ

Нийслэлийн ИТХ-ын зөвлөл өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөөг хэлэлцсэн юм. Төслийг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн танилцууллаа. Төлөвлөгөөг боловсруулахдаа нийслэлийн нутгийн...
post-image
Нийслэл

Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд орон нутгийн засаг захиргааны үүрэг өндөр

Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд орон нутгийн засаг захиргааны үүрэг оролцооны талаарх сургалтыг Евроазийн бүс нутгийн "Нэгдсэн хотууд болон орон нутгийн удирдлага” байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Сагитов Расих Кадимович...
post-image
Нийслэл

Бангкок хотын ИТХ-ын дэд даргыг хүлээн авч уулзлаа

Тайландын Хаант Улсын Бангкок хотын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэд дарга Чаяда Випаттипумипрат тэргүүтэй төлөөлөгчдийг Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан "Хотуудын хурлын...
post-image
Нийслэл

Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Улсын Их Хурлын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын дарга С.Одонтуяа болон...
post-image
Нийслэл

ХАРЬ ОРОНД ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭЛЭЭ

"Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд харь улсад хэлмэгдсэн 249 Монгол иргэний дурсгалыг хүндэтгэж, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх гэрэлт хөшөөнд цэцэг өргөлөө.   Цагаатгах ажлыг удирдан зохион...
post-image
Нийслэл

Ж.Батбаясгалан: Дэлхийн аваргын цомыг өргөсөн алдарт тамирчин ирсэн нь Монгол хүүхдүүдийн "мөрөөдлийн гал"-ыг бадраалаа

Италийн алдарт хөлбөмбөгчин, дэлхийн аварга Жанлука Замброта тэргүүтэй тус улсын хөлбөмбөгийн холбооны багш, дасгалжуулагчид Монголд иржээ. Өнөөдөр Монголын 8-14 насны 120 хүүхдэд зориулсан "Itallian soccer camp" зуны сургалт эхэллээ....
Цааш нь...