942 ХҮҮХЭД МОРИНООС УНАЖ, 22 ХҮҮХЭД ХҮНД ГЭМТЭЛ АВЧ БАЙСАН

МХЕГ-ЫН Нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн дарга П.Хорлоотой ярилцлаа.

-Монгол наадам айсуй. Жил бүрийн наадмын үеэр яригддаг нэг асуудал нь унаач хүүхдүүдийн аюулгүй байдал. Мэргэжлийн хяналтын байгууллагаас  унаач хүүхдийн амь нас, эрх ашгийг хамгаалах тал дээр ямар ажил хийж байна?

-Эрийн гурван наадам Монголын уламжлалт төрт ёсны баяр, өв соёлын нэг. Тэр дундаа хурдан морины уралдаан наадмын өнгө аяс, уяачдын эрдэм ухааныг дэлхий нийтэд сурталчлан таниулахад ихээхэн үүрэг гүйцэтгэдэг хэдий ч унаач хүүхдийн эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдал, эрх ашгийг хамгаалах асуудал чухлаар тавигддаг. Энэ нь зөвхөн уяачид төдийгүй баяр наадмын комисс, унаач хүүхдийн эцэг эх, хяналт шалгалтын болон хүүхдийн байгууллагуудын чухал үүрэг. Хурдан морь унаач хүүхдийн хөдөлмөр нь хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийн нэг хэлбэр. Засгийн газрын 303 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан "Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг утсгах" Үндэсний хөтөлбөрт хурдан морь унаач хүүхдийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг хангах асуудлыг тусгайлан авч үзсэн байдаг. Ийм төрлийн хөдөлмөр эрхлүүлсний улмаас хүүхдийн амь нас, эрүүл мэнд нь хохирсон бол гэм буруутай этгээдээс нөхөн төлбөр гаргуулах эрх зүйн орчинг бүрдүүлэх зорилтыг тавьсан. Энэ зорилтыг хэрэгжүүлэх үүднээс МХЕГ-аас унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангаж байгаа эсэхэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг 2017 оноос эхлэн улсын хэмжээнд хийж байна.  Энэ наадмын тухайд Мэргэжлийн хяналтын байгууллагаас унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангаж байгаа эсэхэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг улсын хэмжээнд хийхийн зэрэгцээ аймаг, нийслэлийн засаг дарга нар, Мэргэжлийн хяналтын газрын дарга нарт "Хурдан морь унаач хүүхдийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг хангаж ажиллах" талаар зөвлөмжийг  хүргүүлээд байна.

-Хяналт шалгалтаар илэрдэг гол зөрчил юу байна вэ. Унаач хүүхэд эрүүл мэндээрээ хохирсон тохиолдол бас цөөнгүй гарсан байдаг?

-2017-2018 оны хяналт шалгалтын дүнгээс үзэхэд нийтдээ 121450 морийг 71121 хүүхэд унаж уралдсанаас 942 хүүхэд мориноос унаж, 22 хүүхэд хүнд гэмтэл авч, 1 хүүхэд тахир дутуу болсон гэсэн харамсалтай тоон мэдээ байна. 2018 он буюу өнгөрсөн жилийн наадмаар хамгаалалтын дуулгагүй 336, хамгаалах хувцас хэрэгсэлгүй 183, морины хэрэгсэлгүй 330, гурвалсан гэрээ байгуулаагүй 4771, даатгуулаагүй 1174 хүүхэд уралдаанд оролцуулсан зөрчил илэрсэн. Мөн 07 нас хүрээгүй 52 хүүхдийг уралдаанд оролцуулах гэж байсныг зогсоосон. 2018 оны дүн мэдээг 2017 онтой харьцуулахад мориноос унаж, амь нас нь эрсэдсэн тохиолдол байхгүй, мориноос унасан хүүхдийн тоо 282-аар, хөнгөн гэмтэл авсан хүүхдийн тоо 39-өөр тус тус буурсан үзүүлэлттэй байна. Осол гэмтлийн тоо буурахад нөлөөлсөн гол хүчин зүйл нь хүүхдийн хамгаалах хувцас хэрэгслийг болон морины хамгаалах хэрэгслэлийг стандартын дагуу зөв, бүрэн хэрэглэсэнтэй холбоотой гэж үзсэн. Тиймээс баяр наадмын үеэр хүүхэд нэг бүрт хамгаалах хэрэгсэл, хувцсыг зөв бүрэн өмсгөж, манай байгууллагаас хүргүүлсэн зөвлөмжийг ажил хэрэг болгон хэрэгжүүлж осолгүй сайхан наадахыг хүсье.

-Одоо манай улсад унаач хүүхэдтэй холбоотой яг ямар стандарт мөрдөгддөг вэ. Тэр стандартад юу гэж заасан байдаг юм?

-Үндэсний их баяр наадмын тухай хууль болон  орон нутагт болох хурдан морины уралдааны явцад унаач хүүхдийн аюулгүй байдалд хяналт тавьж ажиллах журам гэж бий. Үүнээс гадна морь унаач хүүхэд бүрийг "Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага"  буюу МNS 6264-2011 стандартад заасан хувийн хэрэгслээр хангах ёстой. Хувийн хэрэгсэл гэдэгт хамгаалалтын дуулга хувцас, өвдгөвч тохойвч, нүдний шил, гутал, эмээл, хазаар, ташуур зэрэг орж байгаа. Эдгээр нь дээрх стандартын шаардлагыг хангасан байх ёстой юм.

-Унаач хүүхдүүдээс гадна тэвчишгүй хөдөлмөр эрхэлж байгаа өөр бусад нь ч бий. Жишээ нь уул уурхай, барилгын салбарт хүүхдүүд ажиллаж байна. Энэ талаар?

-Хүүхдүүдийн зуны амралт эхэлсэнтэй холбоотойгоор уул уурхай, барилгын салбарын үйлдвэрлэл эрхэлж буй ажил олгогчдод "Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт"-д заасан ажлын байранд 18 нас хүрээгүй хүүхдийг ажиллуулахыг хориглосон ЗӨВЛӨМЖИЙГ манай байгууллагаас орон нутгийн Мэргэжлийн хяналтын байгууллагаараа дамжуулан хүргүүлээд байгаа. Уул уурхайн салбарт сүүлийн 3 жилд 189 үйлдвэрлэлийн осол бүртгэгдэж, 22 хүн нас барж, 92 хүн хүнд бэртэж, 75 хүн хөнгөн бэртсэн байна.  Сүүлийн 3 жилд уул уурхайн салбарт насанд хүрээгүй хүүхэд үйлдвэрлэлийн осолд өртөөгүй боловч уул уурхайн салбарын ажил олгогчид хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, дүрэм, журмыг үйл ажиллагаандаа бүрэн мөрддөггүй, аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэх удирдлагын тогтолцоо хэрэгжүүлдэггүй, ажлын байр, тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааг баримталж ажилладаггүй, сургалтад хамрагдаагүй мэргэжлийн бус хүн ажиллуулдаг, ажилчид ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг хэрэглэж хэвшээгүй зэргээс шалтгаалан үйлдвэрлэлийн осол гарсаар байна.

Бусад мэдээ
post-image
Нийслэл

"Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөө"-ний төсөлд нийт 418 арга хэмжээ тусгажээ

Нийслэлийн ИТХ-ын зөвлөл өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөөг хэлэлцсэн юм. Төслийг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн танилцууллаа. Төлөвлөгөөг боловсруулахдаа нийслэлийн нутгийн...
post-image
Нийслэл

Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд орон нутгийн засаг захиргааны үүрэг өндөр

Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд орон нутгийн засаг захиргааны үүрэг оролцооны талаарх сургалтыг Евроазийн бүс нутгийн "Нэгдсэн хотууд болон орон нутгийн удирдлага” байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Сагитов Расих Кадимович...
post-image
Нийслэл

Бангкок хотын ИТХ-ын дэд даргыг хүлээн авч уулзлаа

Тайландын Хаант Улсын Бангкок хотын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэд дарга Чаяда Випаттипумипрат тэргүүтэй төлөөлөгчдийг Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан "Хотуудын хурлын...
post-image
Нийслэл

Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Улсын Их Хурлын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын дарга С.Одонтуяа болон...
post-image
Нийслэл

ХАРЬ ОРОНД ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭЛЭЭ

"Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд харь улсад хэлмэгдсэн 249 Монгол иргэний дурсгалыг хүндэтгэж, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх гэрэлт хөшөөнд цэцэг өргөлөө.   Цагаатгах ажлыг удирдан зохион...
post-image
Нийслэл

Ж.Батбаясгалан: Дэлхийн аваргын цомыг өргөсөн алдарт тамирчин ирсэн нь Монгол хүүхдүүдийн "мөрөөдлийн гал"-ыг бадраалаа

Италийн алдарт хөлбөмбөгчин, дэлхийн аварга Жанлука Замброта тэргүүтэй тус улсын хөлбөмбөгийн холбооны багш, дасгалжуулагчид Монголд иржээ. Өнөөдөр Монголын 8-14 насны 120 хүүхдэд зориулсан "Itallian soccer camp" зуны сургалт эхэллээ....
Цааш нь...