Сэтгэл зүйн видео бичлэг

Энд дарж бусад дүрсийг үзнэ үү

Санал асуулга

Архины асуудалтай хүнд сэтгэл зүйн ямар тусламж хэрэгтэй байна вэ?
 

Хандалт

41579
ӨнөөдөрӨнөөдөр18
ӨчигдөрӨчигдөр60
Энэ 7 хоногтЭнэ 7 хоногт325
Энэ сардЭнэ сард1088
НийтНийт41579

Сэтгэл зүйн аудио бичлэг

Энд дарж бусад дуун мэдээллийг үзнэ үү

Шууд холбогдох

Өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн онцлог

Өсвөр насны хүүхдийн бие бялдар, оюун ухаан, ёс суртахууны хөгжилд эрс өөрчлөлт  орж, хөгжил нь хүүхэд ахуй шинжээс том хүний шилжиж эхлэх тул "Шилжилтийн нас" ч гэдэг. Мөн хүүхдийн физиологийн хөгжил, бэлгийн бойжилт эрчимтэй явагдаж бэлгийн хоёрдогч шинж тэмдэгүүд илрэн охид эмэгтэй хүний, хөвгүүд эр хүний намба төрхтэй болдог учраас шилжилтийн нас  гэж нэрлэдэг.  Том хүн болж байна гэсэн мэдрэмж бол энэ насныхны сэтгэл зүйн гол онцлог юм. Тухайлбал тэд өөрсдийгөө том боллоо гэж үзэж байхад эцэг, эх насанд хүрэгсэд тэднийг бага хүүхэд мэтээр шаардлага тавьж, тэдэнтэй харилцахдаа мөн ажил, үйлд албадан харьцсаны улмаас томчуудын талаарх төсөөлөл сарних, тэдний зохисгүй дүр төрхийг дуурайх хандлага гардаг.

- Эцэг эхчүүд энэ үед: Тухайн хүүхдийн насны онцлогийг судлан ойлгож, аль болох  эв дүйгээр харилцан ярилцаж ойр дотно байх хэрэгтэй. Хүүхэдтэйгээ харилцан ярилцахдаа "Би чамтай энэ талаар зөвлөлдөхийг хүс ч  байна", "Чиний бодлоор бол..... ямар вэ?" гэх мэт өөрт нь сонголт, боломжийг олгож байх хэрэгтэй.

Энэ насны хүүхдийн гадаад ертөнцрүү  хандсан сонирхол, хэрэгцээ нь дотоод ертөнцрүү чиглэж эхэлдэг. Өөрөөр хэлбэл тэд өөрийн зан чанар, намба, төрхөө бусадтай харьцуулан дүгнэж эхэлдэг. Өсвөр насны  хүүхдийн  сэтгэл санааны байдал огцом өөрчлөгдөж тайван хүүхэд цочмог болж, идэвх нь буурах, нийтэч байсан хүүхэд зожигрох, уур бухимдлаа  гадагшлуулахдаа түрэмгий авирлах, томчуудыг эсэргүйцэх, сөргөлдөх, нийгмийн хэв журам зөрчих зэргээр илрэх магадлал өсдөг.

- Энэ нь өсвөр насны хүүхдийн дотоод шүүрлийн булчирхай идэвхтэй ажиллаж тэр нь мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагаанд нөлөөлдөгтэй холбоотой юм.  Тэгэхлээр энэ насанд эцэг эхчүүд энэ онцлогийг нь харгалзаж, тэднийг аливаа нөхцөлд тайван тогтуун байлгаж, сайн талд нь түшиглэж ажиллах хэрэгтэй. Энэ насанд танин мэдэх сонирхол, эрчимтэй хөгжиж шинжлэх ухаан, техник, утга уран зохиол унших, секц дугуйланд суралцах идэвхтэй байдаг. Тэгэхлээр ном зохиолтой нөхөрлүүлэх эсвэл дуртай секц, дугуйланд хамруулж болно.

Өсвөр насны үед найз нөхөдтэйгээ  харьцах харилцаа нэн чухал үүрэг гүйцэтгэдэг.  Найз нөхдийн харилцах харилцааны хүрээлэл эрс өөрчлөгдөж өснө нь эсэргүйцэж, үзэл бодол нийлдэггүй байсан хүүхэдтэйгээ нэгдэж эсвэл зожгирч, ганцаардах, өөрийгөө бусдын дунд зохистой байр суурь эзлэх чадваргүй гэж чамлах, төрөл бүрийн нэр хочноос айх зэрэг шинж байдал ажиглагддаг.  Тэдний хөгжилд найз нөхөд шийдвэрлэх үүрэгтэй байдаг учраас үерхэл нөхөрлөл, найз нөхдийн хүрээлэл нь эрүүл саруул байх нь чухал. Хамтын үйл ажиллагаа, сонирхол, хэрэгцээнээс шалтгаалж, үерхэх, нөхөрлөх хэрэгцээ,үерхлийн хувийн харилцаа бий болдог. Энэ насанд ялангуяа 7-8 ангийн хүүхдүүд таашаах, таалагдах, шохоорхох байдлаар үерхэдэг.

- энэ үед эцэг эх, насанд хүрэгсэд ухаалаг эв дүйтэй хандах асуудал чухал. Хүүхэддээ сайн анхаарал халамж тавьж, ажиллахын зэрэгцээ ойр дотно байж, зөв төлөвшихөд нь туслаж, үнэн зөв мэдэллийг өгч, ярилцаж, сонсох нь чухал.

 

 

Нийтэлсэн: 2012 оны 5 сарын 08

 

 

Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. © 2012  “Сэтгэлийн анир” ТББ.